Эзэмшлийн ерeнхий зураг


Обьектын тухай товч:
  • Газар болон барилга байгууламжууд нь үл хөдлөх хөрөнгийн эзэмшигчийн гэрчилгээтэй.

  • Төв замаасаа 200-аад метр зайтай

  • Газрын хэмжээ 0,7 га, тэгш, нэмж барилга барих боломжтой

  • Гурван тал төмөр хашаатай, уг хашаа нь 3 талаараа шууд гудамжтай харьцана. Чиргүүлтэй ачааны машин орж гарахад ямар ч саадгүй.

  • Дараах үл хөдлөх хөрөнгүүд багтана. Үүнд: 216 м2 талбайтай орон сууц бүхий үйлдвэрлэлийн зориулалттай тоосгон барилга, 400 м2 талбайтай өөрийн халаалттай өвлийн хүлэмж, мөн 400 м2 талбайтай зуны хүлэмж, нийт 200 м2 талбай бүхий агуулахын зориулалттай тусдаа 2 байр, 380в моторт насостой гүний худаг (ундарга сайтай), 2 автомашины багтаамжтай тоосгон граж.

  • 380в цахилгаанд холбогдсон

  • Телефон утастай

  • Хотын төвөөс 20 км зайтай.

  • Цэвэр агаартай
  • Хашаан доторхи цэцэрлэгжилт маш сайн хийгдсэн. 2004, 2006 онуудад тохижилт, цэцэрлэгжилт болон хүлэмжийн аж ахуй эрхлэлтээр хотын тэргүүний өрхөөр шалгарч байсан.

  • Хотоос шууд асфальт замтай

  • Уул, усандаа ойрхон

  • Захиргаа, холбоо, дэлгүүр, сургууль, цэцэрлэг, автобус зэрэг дэд бүтэцдээ ойрхон.
  • Америк иргэдийн эзэмшилтэй залгаа оршдог.

  • Одоо ашгаа өгч байгаа бэлэн бизнес

Кадастрын зураг

Цэцэрлэгжvvлэлт










Нийт 160-аад ширхэг жимсний болон бусад мод бут тарьж сайтар цэцэрлэгжүүлсэн. Чацарганы 60-аад бут, үхрийн нүдний 40-өөд бут, шинэс, хуш, гацуур, улиас, шар хуайс төрлийн мод бут 60-аад ширхэгийг 1998 оноос суулгаж ургуулсан.

Орон сууц бvхий vйлдвэрийн байр










Уг барилга нь 12м х 18м хэмжээтэй. Гачууртын САА гэж байхад 1988 онд сүү хүлээн авах зориулалттай баригдсан, ямар ч ашиглалтгүй байж байгаад 1997 онд бид худалдан авч ашиглаж байна. Барилгын чанар маш сайн. Тоосгон ханатай, дээвэр нь хавирган хавтан. Суурь 2 давхар суурийн блок тавигдсан.


Хойд хэсгийг нь 3 өрөө, гал тогоо, 00-ийн өрөөтэй орон сууц болгон ашиглаж байгаа.

Урд хэсэгтээ тус бүр 11м-ийн урттай, 6м-ийн өргөнтэй үйлдвэрлэлийн зориулалттай ашиглаж болох 2 заалтай.

Бохирын цооногтой бөгөөд байрнаас шууд холбогдсон.

Өөрийн халаалттай, нүүрсний далд пинтэй.

Qвлийн хvлэмж


Уг өвлийн хүлэмжийг 2006 онд ашиглалтанд оруулсан. Монголд шинээр нэвтрүүлсэн, өөрөөр нарны хүлэмж гэж бас нэрлэдэг. Нарны тусгал, тусах өнцөг тооцож хийгдсэн. Манай нөхцөлд ашиглахад маш үр дүнтэй нь харагдсан. 50м х 8м хэмжээтэй. Ханын зузаан 51см (тоосго), давхар хөөсөн дулаалгатай. Өөрийн халаалттай, уг халаалт нь усаар биш, халуун агаараар халаадаг. Зуухны дулааныг автоматаар хянаж, удирддаг учир галчийн ажлыг маш хөнгөвчилсөн. CO2 баяжуулагчтай, энэ нь ургацыг 30-50 хувь нэмэгдүүлэх ач холбогдолтой, уг төхөөрөмж нь 220в болон шингэрүүлсэн хийн түлшээр ажиллана. Дотроо усалгааны усны савыг байрлуулсан. Салхивчуудтай. Хүйтэн цагт хучих хучлагатай, уг хучлагыг цахилгаан мотороор сөхөж, буулгадаг. Мeн нарны хэт халалтаас хамгаалах хучлагатай.
Хүлэмжийн рам, хучлага нь Хятад-Японы хамтарсан үйлдвэрийнх, рам төмөр нь зэвэрдэггүй төмрөөр хийгдсэн.
Энэ хүлэмжинд өргөст хэмхийн 1000 ургамал тариалдаг. Улаан лооль, цэцэг, мөөг, гүзээлзгэнэ зэрэг хүлэмжинд тариалж болох ямар ч ургамал тариалж болно.



Зуны хvлэмжvvд

2002, 2003 онд баригдсан. Зуны хүлэмж нь 30м х 8м, 20м х 8м гэсэн 2 хэсэг. Усалгааны хоолой оруулсан, хойд болон урд талын хануудыг тоосгоор өрсөн. Хүлэмжүүдийн рам нь Болгар улсын үйлдвэрийн хийц. Бүтээлэг гялгарыг солиход хялбар болгож хийсэн. Нарны хэт халалтаас хамгаалах хучлагатай. Хүчтэй салхи шуурганаас хамгаалах даруулга маш сайн хийгдсэн. Энэ 2 хүлэмжинд өргөст хэмхийн 1000 ургамал тариалдаг. Зуны хугацаанд хvлэмжинд тариалдаг ямар ч ургамлыг тариалж болно.



Граж


Энэ граж нь 2 автомашины багтаамжтай, тоосгон ханатай, цахилгаанд холбогдсон.

Бетонон шалтай.