Qвлийн хvлэмж


Уг өвлийн хүлэмжийг 2006 онд ашиглалтанд оруулсан. Монголд шинээр нэвтрүүлсэн, өөрөөр нарны хүлэмж гэж бас нэрлэдэг. Нарны тусгал, тусах өнцөг тооцож хийгдсэн. Манай нөхцөлд ашиглахад маш үр дүнтэй нь харагдсан. 50м х 8м хэмжээтэй. Ханын зузаан 51см (тоосго), давхар хөөсөн дулаалгатай. Өөрийн халаалттай, уг халаалт нь усаар биш, халуун агаараар халаадаг. Зуухны дулааныг автоматаар хянаж, удирддаг учир галчийн ажлыг маш хөнгөвчилсөн. CO2 баяжуулагчтай, энэ нь ургацыг 30-50 хувь нэмэгдүүлэх ач холбогдолтой, уг төхөөрөмж нь 220в болон шингэрүүлсэн хийн түлшээр ажиллана. Дотроо усалгааны усны савыг байрлуулсан. Салхивчуудтай. Хүйтэн цагт хучих хучлагатай, уг хучлагыг цахилгаан мотороор сөхөж, буулгадаг. Мeн нарны хэт халалтаас хамгаалах хучлагатай.
Хүлэмжийн рам, хучлага нь Хятад-Японы хамтарсан үйлдвэрийнх, рам төмөр нь зэвэрдэггүй төмрөөр хийгдсэн.
Энэ хүлэмжинд өргөст хэмхийн 1000 ургамал тариалдаг. Улаан лооль, цэцэг, мөөг, гүзээлзгэнэ зэрэг хүлэмжинд тариалж болох ямар ч ургамал тариалж болно.