Уг барилга нь 12м х 18м хэмжээтэй. Гачууртын САА гэж байхад 1988 онд сүү хүлээн авах зориулалттай баригдсан, ямар ч ашиглалтгүй байж байгаад 1997 онд бид худалдан авч ашиглаж байна. Барилгын чанар маш сайн. Тоосгон ханатай, дээвэр нь хавирган хавтан. Суурь 2 давхар суурийн блок тавигдсан.
Хойд хэсгийг нь 3 өрөө, гал тогоо, 00-ийн өрөөтэй орон сууц болгон ашиглаж байгаа.
Урд хэсэгтээ тус бүр 11м-ийн урттай, 6м-ийн өргөнтэй үйлдвэрлэлийн зориулалттай ашиглаж болох 2 заалтай.
Бохирын цооногтой бөгөөд байрнаас шууд холбогдсон.
Өөрийн халаалттай, нүүрсний далд пинтэй.